Хар Сүлд дохиолол хамгаалалтын компани нь иргэд аж ахуй нэгж, байгууллага, мөн та бүхний аюулгүй байдлыг хангах ажиллахаар ЦЕГ-ын даргын 2000 оны 379 тоот тушаалын дагуу Гэрээт Харуул Хамгаалалт эрхлэх 020 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Тоp 10 хамгаалалт -ын компаниар, Итгэл хүлээсэн хамт олон цол өргөмжлөл, Стандарт цол өргөмжлөл, Хөдөлмөрч хамт олон цол өргөмжлөл, Ерөнхий захирал нь Шилдэг захирал цол, хамгаалалтын байгууллагуудын дундаас загвар хамгаалалтын байгууллага, Баянгол дүүргийн найдвартай татвар төлөгчөөр тус тус шалгарч шагнагдаж байсан нь бидний ажлын амжилт, ажлын үр дүнгийн нэгэн тод илрэл билээ.
Манай компани нь энэ хугацаанд үйлчлүүлэгч та бүхний аюулгүй байдалыг хангаж ажиллахын төлөө үргэлж шилдэг оновчтой шийдлийг эрэлхийлж ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн тусгай хэрэгсэл, авто машинаар бүрэн хангагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын нөхцөлд тохирсон сүүлийн үеийн Изриаль улсын PIMA фирмийн дохиоллын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдон ажиллаж байна.