Сайн байна уу.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Хар Сүлд дохиолол хамгаалалтын компани үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 21 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Бид энэ хугацаанд өргөжин тэлж чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж ирсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж харилцагч үйлчлүүлэгч байгууллагуудын өмч хөрөнгө , амь нас , обьектын бүрэн бүтэн байдал гэнэтийн болон гадны халдлагаас сэргийлэн 24 цагаар хамгаалалтанд авч үргэлж шилдэг оновчтой шийдлийг эрэлхийлэн ажиллаж ирлээ.
Мөн манай хамт олон дэлхийн жишигт нийцсэн дохиолол болон камерийн үйлчилгээ , биечилсэн болон обьектын хамгаалалт зэрэг цогч үйлчилгээг үзүүлэн ажиллаж хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ чанарыг эрхэмлэн ажилласаар ирлээ.
Энэ ч утгаараа Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгж байгууллагууд нэр хүндтэй компаниуд мөн гадаад улсын элчин сайдын яамдууд манай компанийг сонгон хамтран ажиллаж аюулгүй байдлаа сахин хамгаалуулж байгаа нь манай хамт олны болон манай компанийн найдвартай үйлчилгээ үзүүлж байгаагын нэгэн тод илрэл юм.
Бид энэ хугацаанд хамгаалалтын салбарт өөрийн гэсэн байр суурийг хэдийн бий болгосон бөгөөд бидний ажлын ололт амжилтыг үнэлж олон олон шагнал урамшуулалаар шагнагдсан нь манай хамт олны нүр их ажлын бататгасан үйл явдал юмаа.
Жишээ нь: Сүүлийн хоёр жилийг дурьдвал манай компаний хамт олон хамгаалалтын салбартаа 2015 , 2016 оны Top 1 , Top 2 компаниар шалгарч байсан бөгөөд мөн хамгаалалтын загвар компаниар , найдвартай татвар төлөгч гэх олон олон шагналаар шагнагдаж байсан.
Дашрамд дурьдхад өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтран ажиллаж байгаа, олон жилийн хамтын ажиллагаатай, олон жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж яваа харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлж ажлын амжилт хүсэе.
Мөн манай компанитай хамтран ажиллах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллага та бүхэнд манай компаний үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлхэд таатай байна.