Бидний тухай

Манай Байгууллагын Хувьд

Хар сүлд дохиолол хамгаалалтын компани нь 9011051031 тоот Улсын бүртгэлийн дугаартай, ХХЗХорооны 12006 тоот эрхийн гэрчилгээ, ЦЕГ-ын  20170700000164 тоот гэрчилгээтэй 2004 онд үүсгэн байгуулагдсан.

Монгол улсын үндсэн хууль, Гэрээт харуул хамгаалалтын хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд Иргэд, Аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндсэн чиг үүрэг, зорилгоор

  • Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ,
  • Дохиолол хамгаалалтын үйлчилгээ ,
  • Камер угсралт суурилуулалтын гэсэн хамгаалалтын цогц үйлчилгээгээр ханган ажиллаж ирсэн билээ.

Манай компанийг цэрэг, цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс удирдаж ажилладаг бөгөөд  хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажил үүргээ гүйцэтгэдэг .

Мөн энэ хугацаанд үйлчлүүлэгчид та бүхний аюулгүй байдлыг хангаж ажилллахын төлөө үргэлж шилдэг оновчтой шийдлийг эрэлхийлж ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн тусгай хэрэгсэл, авто машинуудаар бүрэн хангагдан тоноглогдсон.

Хар сүлд дохиолол хамгаалалтын сервис нь

  • Израйль улсын Pima Electronic Systems фирмд үйлдвэрлэгдсэн

объектыг Монгол улс ,Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс GSM сүлжээ,  радио долгионоор болон телефон утасны шугамаар мэдээг хүлээн авч боловсруулж хамгаалалтанд авах хүчин чадалтай компютерийн хамгийн сүүлийн үеийн системүүдээр бүрэн тоноглогдсон 24 цагийн үйл ажиллагаатай.

Дохиолол хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажиллаж байсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн ажлын туршлагатай инженер, техникчид, болон хамгаалалтын ажилтнуудаар хангагдаж аюулгүй байдлыг тань бүрэн ханган ажиллаж байна. Өнөөдөр бид хувийн хамгаалалтын салбартаа 150 гаруй алба хаагч бие бүрэлдэхүүнтэй, 300 гаруй харилцагч үйлчлүүлэгчтэй болж өргөжин тэлж хөгжсөн нь эрсдэлгүй найдвартай хамгаалалтаар хангаж ажиллаж байгаад оршино

Манай хамт олон ХАР СҮЛД ТАНЫ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙГ ХАМГААЛНА гэсэн уриатайгаар дохиолол болон биечилсэн хамгаалалтын 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаар харилцагч үйлчлүүлэгч та бүхний аюулгүй байдлыг бүрэн  ханган ажиллаж байна.

ОЛОЛТ АМЖИЛТ

  • 2005 оны “Топ 10 хамгаалалт”-ын компаниар
  • 2007 оны “Итгэл хүлээсэн хамт олон” цол өргөмжлөл
  • 2007 онд  “Шилдэг захирал” цол, өргөмжлөл
  • 2007 онд ‘’Хөдөлмөрч хамт олон’’ цол өргөмжлөл
  • 2007 онд  “Стандарт 2007” цол өргөмжлөл.
  • 2011 онд  Баянгол дүүргийн найдвартай татвар төлөгчөөр
  • 2010 онд хамгаалалтын байгууллагуудын дундаас загвар хамгаалалтын байгууллагаар
  • 2015 онд Мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын батламж
  • 2015-2016 онуудад хамгаалалтын салбараас  ТОП-1, ТОП-ААН

 

Тус тус шалгарч шагнагдаж байсан нь бидний ажлын амжилт, ажлын үр дүнгийн нэгэн тод илрэл билээ.

Хамгаалалтын төрөл :

  • Биечилсэн хамгаалалт
  • Шадар хамгаалалт
  • Банкны хамгаалалт
  • Обьектийн хамгаалалт
  • Барилга байгууламжийн хамгаалалт
  • Уул уурхайн хамгаалалт
  • Дохиолол хамгаалалт
  • Мөнгөний зузаатгалын хамгааалалт
  • Дуудлагын хамгаалалт
  • Сонгуулийн хамгаалалт
  • Баяр ёслол болон хурал цуглаан хийх үеийн хамгаалалт
  • Шоу тоглолтын хамгаалалт
  • Камерийн цогц үйлчилгээ
  • Газар тариалангийн болон бүсчилсэн хамгаалалт

ХАР СҮЛД ТАНЫ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙГ ХАМГААЛНА