Танилцуулга

Хар Сүлд дохиолол хамгаалалтын компани нь иргэд аж ахуй нэгж, байгууллага, мөн та бүхний аюулгүй байдлыг хангах ажиллахаар ЦЕГ-ын даргын 2000 оны 379 тоот тушаалын дагуу Гэрээт Харуул Хамгаалалт эрхлэх 020 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Тоp 10 хамгаалалт -ын компаниар, Итгэл хүлээсэн хамт олон цол өргөмжлөл, Стандарт цол өргөмжлөл, Хөдөлмөрч хамт олон цол өргөмжлөл, Ерөнхий захирал нь Шилдэг захирал цол, хамгаалалтын байгууллагуудын дундаас загвар хамгаалалтын байгууллага, Баянгол дүүргийн найдвартай татвар төлөгчөөр тус тус шалгарч шагнагдаж байсан нь бидний ажлын амжилт, ажлын үр дүнгийн нэгэн тод илрэл билээ.

 

Манай компани нь энэ хугацаанд үйлчлүүлэгч та бүхний аюулгүй байдалыг хангаж ажиллахын төлөө үргэлж шилдэг оновчтой шийдлийг эрэлхийлж ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн тусгай хэрэгсэл, авто машинаар бүрэн хангагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын нөхцөлд тохирсон сүүлийн үеийн Изриаль улсын PIMA фирмийн дохиоллын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдон ажиллаж байна.

Хар Сүлд дохиолол хамгаалалтын компанийг цэрэг цагдаагийн болон Төрийн тусгай хамгаалалтанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс удирдаж ажилладаг бөгөөд хагас цэргийн зохион байгуулалтан дор ажил үүргээ гүйцэтгэдэг болно.

 

Мөн үүнээс гадна Гэрээт Харуул Хамгаалалтын тухай хууль /ГХХ/, ЦЕГ-аас гаргасан удирдамж зэргийг ажлын гол үндсэн удирдлага болгон хамгаалагч нэг бүрийг ижил хувцас формоор хангаж, тусгай сургалтыг 14 хоног тутамд хууль эрх зүйн болон харьцааны соёлын тухай, галт зэвсэг болон тусгай хэрэгсэлтэй хэрхэн харьцах, түүнийг шаардлагатай үед хэрхэн ашиглах, бие бялдрын болон хүчний дасгалуудын энгийн элементээс эхлэн хэгэрлэх занших зэрэг хичээл сургалтуудыг мэргэжлийн багш нар болон өөрсдийн мэдлэг мэргэжил дээр тулгуурлан зохион байгуулж явуулдаг.

Хамгаалалтын төрөл :

  • Биечилсэн хамгаалалт
  • Шадар хамгаалалт
  • Банкны хамгаалалт
  • Обьектын хамгаалалт
  • Барилга байгууламжийн хамгаалалт
  • Уул уурхайн хамгаалалт
  • Дохиололын хамгаалалт
  • Мөнгөний зузаатгалын хамгаалалт
  • Дуудлагын хамгаалалт
  • Сонгуулийн хамгаалалт
  • Газар тариалангийн хамгаалалт

Манай компани дохиолол хамгаалалт, төв станцын давуу тал нь хамгийн сүүлийн үед үйлдвэрлэгдсэн Израйль улсын PIMA фирмийн дохиоллын тоног төхөөрөмжтэй. Тус компани нь харилцагч байгууллага, аж ахуй нэгжийн орон байрыг гадны хадлдагаас хамгаалах хамгийн найдвартай, баталгаатай дохиоллын системийг угсарч суурилуулна, 24 цагаар өөрийн хамгаалалтандаа авч үйлчилж байна.

Энэхүү дохиоллын системийн тусламжтайгаар та аюулгүй байдлын дараахи нөхцлүүдээр хангагдана. 

Үүнд; 

  • Албан байгууллага, хувийн орон сууц, ажил үйлчилгээний байр, өмч хөрөнгөө гадны хулгайгаас мэргэжлийн байгууллагаар найдвартай хамгаалуулах, та болон таны гэр бүл, албан байгуулга гэмт халдлагад өртөх болзошгүй, өртсөн үед нууц товчлуурын тусламжтайгаар хамгаалалтын төвд дуудлага өгөх.
  • Орон байрандаа галын дохиоллын систем суурилуулснаар 24 цагийн турш гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед цаг алдалгүй таслан зогсоох боломжтой.
  • Уг систем нь 220v -оор ажиллах бөгөөд цахилгаан тасарсан үед өөрийн нөөц тэжээлээр ажиллана.
  • Түгшүүрийн болон бусад мэдээллийг обьектоос төв станцад 0,6 секундын дотор GSM болон Телефон утасны шугамаар дамжуулна.
  • Нээлт, Хаалт, Түгшүүр гэх мэт сүүлийн хэдэн сарын мэдээллийг санамжиндаа хадгална.
  • Дохиоллын системийг өдөр бүр хүссэн цагтаа автоматаар хааж, нээх, шалгах боломжтой.
  •  Камерын Цогц Үйлчилгээ

Манай компани нь хамгийн сүүлийн үеийн камерийн системийг оруулж ирж хэрэглэгчиддээ хүргэх байгаа бөгөөд БНХАУ, ХонКонг, Сингапур улсуудаас баталгаат камер оруулж ирдэг. 

Тухайн камер нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангахад зориулагдсан ба АНН, албан газрууд, хувь хүмүүс өдөр тутмын ажил амьдралдаа хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд сүүлийн үеийн аналог, IP камерийг хэрэглэгчдийн хүсэлтээр зах зээлд нийлүүлж байна.

Дээрхи камерууд нь Монгол улсын өнцөг булан бүр болон гадны аль ч улсаас 3G/4G/Wi-Fi сүлжээгээр гар утаснаасаа бүрэн хянах боломжтой бөгөөд 180°-360° зэрэг эргэдэг өдөр шөнийн аль ч үед бичлэг хийх чадалтай ба хэрэглэгч хүсвэл гар утсан дээрээ бичлэг хийх, зураг авч баталгаажуулах, яриа сонсох зэрэг давуу талуудтай.