Дохиолол хамгаалалт

Бүтээгдэхүүний Тухайд

 

Бид Израйль улсын Пима электроникс брэндийн дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж дээр мэргэшсэн инженер , техникийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч танд санал болгож байна. Энэ системийн давуу тал ба ажиллах нөхцөл:

Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийн объектын аюулгүй байдлыг тухайн чиглэлээр (Телефон утас, GSM, Утасгүй, GPS, Холын зайны радио систем) гэх шугамуудаар хамгаалалтын мэдээг хяналтын төвийн пультэд дамжуулж хэрэглэгчийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Эдгээр төхөөрөмжүүдийг суурилуулсанаар хэрэглэгч та гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэлээр өөрийн үнэт зүйлсээ хянах бүрэн боломжтой болно.

Бид хэрэглэгч, харилцагчаа дэмжих зорилгоор төхөөрөмжийг худалдах, түрээслэх, бартер , тодорхой хугацаатай ашиглуулах гэх төлбөрийн боломжит нөхцөлүүдийг санал болгон ажилладаг. Энэхүү дохиололын системийн тусламжтайгаар үйлчлүүлэгчид дараахи аюулгүй байдлын нөхцлүүдээр хангагдана.

Үүнд:

  • Албан байгууллага, хувийн орон сууц, ажил үйлчилгээний байр, өмч хөрөнгөө гаднын болон хулгайгаас мэргэжлийн байгууллагаар найдвартай хамгаалуулах Та болон таны гэр бүл, албан байгууллага гэмт халдлагад өртөж болзошгүй, өртсөн үед нууц товчлуурын тусламжтайгаар хамгаалалтын төвд дуудлага өгөх
  • Орон байрандаа галын дохиоллын систем суурилуулснаар 24 цагийн турш гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед цаг алдалгүй таслан зогсоох боломжтой.
  • Уг систем нь 220V-оор ажиллах бөгөөд цахилгаан тасарсан үед өөрийн нөөц тэжээлээр ажиллана.
  • Түгшүүрийн болон бусад мэдээллийг обьектоос төв станцад 0,6 секундын дотор GSM болон телефон утасны шугамаар дамжуулна.
  • Нээлт, хаалт, түгшүүрийн гэх мэт сүүлийн хэдэн сарын мэдээг санамжиндаа хадгална.
  • Дохиололын системийг өдөр тутамд хүссэн цагтаа автоматаар хааж, нээх, шалгах боломжтой.

ХАР СҮЛД ТАНЫ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙГ ХАМГААЛНА