Манай компанийг цэрэг, цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс удирдаж ажилладаг бөгөөд хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажил үүргээ гүйцэтгэдэг болно.
Алба хаагчид бие бүрэлдэхүүн
- Тусгай тэмдэг бүхий ижил хувцас формоор /өвөл , зуны /
- Нэг бүрийн тусгай хэрэгсэл Тоногтой бүс / гав, бороохой, цахилгаан бороохой, газ, хийн гар буу, галт зэвсэг /
- Богино долгионы гар станц, суурь станцаар бүрэн хангагдсан .
Хууль сахиулах их сургуулийн сургалтанд бүрэн хамрагдаж чадсан.
- Тусгай сургалтыг 14 хоног тутамд
- Хууль эрх зүйн болон харьцааны соёлын тухай,
- Галт зэвсэг болон тусгай хэрэгсэлтэй харьцах зааварчилгаа зэрэг хичээл сургалтуудыг мэргэжлийн багш нар болон өөрсдийн мэдлэг мэргэжил дээр тулгуурлан зохион байгуулж явуулдаг билээ.
Мөн харилцагч байгууллагын мөнгөн болон үнэт зүйлсийн зөөврийн хэрэгцээнд зориулж БНСУ-д үйлдвэрлэгдсэн тусгай зориулалтын хуягласан автомашиныг оруулж иргэн иргэд аж ахуйн нэгж байгууллагын мөнгөний зузаатгалд явах мөн захиалгаар алтны компаниудын алтыг тээвэрлэх зэрэг бусад үйлчилгээнүүдийг мэргэшсэн хамгаалагч нараар дуудлагаар болон гэрээгээр үйлчилж байна.
Бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэж үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, тэдний үйл ажиллагааны нууцлалыг хангах нь бидний эрхэм зорилго билээ.